200 тэрбум төгрөг Утаанд замхарсан бодит жишээ

200 тэрбум төгрөг Утаанд замхарсан бодит жишээ

Улаанбаатар хотын утааг албаныхан 50 хувь буурчихсан гэдэг. Үүнийг хийхдээ тэд утаагүй зуух тараасан. Утаагүй түлш хоёр жил нийлүүлсэн нэр зүүсэн. Түүхий нүүрс түлэхгүй бүс тогтоож нэг жил шоудсан. Ерөнхийлөгч нь уулын орой дээр гарч Улаанбаатарыг ширтсэн. 220 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын утааг бууруулахад сүүлийн 6 жил зарцуулсан. Үр дүнг нь өнөөдөр өдрийн 13 цагийн орчим хийсэн NTV телевизийн сэтгүүлч, зураглаачийн бичлэг гэрчилж байна.