Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүрэг 1, 3-р хороо Сөүлийн гудамжинд гарааш буулгасан хэсэгт авто зам, зогсоол байгуулах ажлын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой /Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэл/ авто зам хааж, асфальтбетон хучилтыг хийнэ. 

Замыг 2023 оны аравдугаар сарын 14-ний 06:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 15-ны 22:00 цагийн хооронд хаана. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.