Хөвсгөл аймагт газар хөдөллөө

Хөвсгөл аймагт газар хөдөллөө

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 13-ны 05:04:22 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 32 километрийн зайд газар хөдөллөө. 

Газар хөдлөлтийн хүч 4.4 магнитуд байжээ. 

Эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сарын 6-нд хоорондоо нэг цаг орчмын зайтай Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 62 км, 54 километрийн зайд 4.9, 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.