"Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түр түдгэлзүүллээ

"Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түр түдгэлзүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 533 тоот тогтоолын дагуу "Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байна.

Иймд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/249 тоот тушаалаар тус компанийн арилжаанд оролцох эрхийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ