Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна

Эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа учраас энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ирээдүйн өв санг тусгаарлах хугацааг нэг жилээр нааш татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1 болголоо.

Өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна.

Оны эцэс гэхэд 3.2 их наяд, 2024 онд 4.5 их наяд болно гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.