Зөвлөх үйлчилгээ шалгаруулах тендерийн урилга

Зөвлөх үйлчилгээ шалгаруулах тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын хуулийн зөвлөх үйлчилгээ

1. Монгол Улсын Хөгжлийн банк (“МУХБ”)  нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.
Тус зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд МУХБ нь олон улс дахь санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлсэн. Гэвч Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбооноос МУХБ-тай зээлийн гэрээ байгуулсан байгууллагад санхүүгийн хориг арга хэмжээ авснаас үүдэн зээлийн гэрээний дагуу тус байгууллагад төлөх ёстой хүү болон үндсэн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлэх олон улсын хуулийн фирмийг сонгон шалгаруулах тул дор дурдсан шалгуурыг хангасан олон улсын хуулийн фирмүүд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.1. Олон улсын түвшинд 5-аас дээш үйл ажиллагаа явуулсан, олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлэх, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр мэргэшсэн байх;
1.2. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр 2022, 2023 онуудад 3-аас доошгүй санхүүгийн байгууллагад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх.


2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

2.1. Хуулийн фирмийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар;
2.2. Хуулийн фирмийн ерөнхий танилцуулга;
2.3. ОХУ, Америкийн Нэгдсэн Улс, Европын холбооны гишүүн орны аль нэг улсын хуулиар зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт (Тухайн зөвлөх үйлчилгээг үзүүлэх партнер, хуульчийн тухайн улсын хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох баримт);
2.4. Олон улсын зах зээлд эх үүсвэр татан төвлөрүүлэх ажиллагаанд оролцож байсан 3-с доошгүй жилийн туршлагатайг нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт);
2.5. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр 2022, 2023 онуудад 3-аас доошгүй санхүүгийн байгууллагад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатайг нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт);
2.6. Сүүлийн 3 жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээний чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт;
2.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу тухайн этгээдийг бусдад өгөх шүүхийн өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
2.8. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол шүүхийн байгууллагаас олгосон шүүхийн маргаанд хариуцагчаар оролцсон эсхүл оролцож буй эсэх тухай баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
2.9. Татварын цахим тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол үүсгэн байгуулагдсан улсын татвар, хураамж, төлбөрийг хуулийн хугацаанд төлдөг болохыг нотлох баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
2.10. Нийгмийн даатгалын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол эрх бүхий байгууллагаас олгосон Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн өргүй болохыг нотлох баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
2.11. Хуулийн фирмийн санхүүгийн чадавхыг нотлох баримт (аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, харилцагч банкны тодорхойлолт эсвэл тухайн улсын хууль тогтоомж болон жишгээр санхүүгийн чадавхыг нотлох бусад баримтууд);  
2.12. Хуулийн зөвлөх багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
2.13. Хуулийн фирмтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд /татвар, нийгмийн даатгал, харилцагч банк, хуулийн этгээд/-аас лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан мэдэгдэл;
2.14. Хуулийн фирмийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14.1-д заасан нөхцөл байдал байхгүй талаарх мэдэгдэл;

3. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Тендер шалгаруулалтад гадаадын хуулийн этгээд оролцож болно.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”www.tender.gov.mn хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.


Монгол Улсын Хөгжлийн банк ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвангийн өргөн чөлөө-19, 11, 12 давхар, Утас: 75857070-555
Вэб сайт: www.dbm.mn
Цахим шуудан: funding@dbm.mn