БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүрэг, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Дөрөвдүгээр эмнэлэг хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгууллаа.
✅Баянзүрх дүүргийн хэмжээнд 9400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүнээс байнгын асаргаа шаардлагатай 1181 хүн, 1360 хүүхэд байна. Одоогийн байдлаар 450 орчим хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ.
Он дуустал үргэлжлэх бөгөөд оны дараагаас байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна гэдгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Атармаа хэллээ.
✅Мөн Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нэмэх цэнэг холбоо ТББ болон Ubcab ХХК хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг таксигаар зөөвөрлөн, Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн оюутнууд сайн дурын үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
+8
 
 
All reactions:
Амраа Агаарсүрэн and 17 others