Дамбадаржаа дэд төвийн үерийн хамгаалалтын суваг, авто замын борооны ус зайлуулах шугамыг Улсын комисст хүлээлгэн өгөв

Дамбадаржаа дэд төвийн үерийн хамгаалалтын суваг, авто замын борооны ус зайлуулах шугамыг Улсын комисст хүлээлгэн өгөв

Дамбадаржаа дэд төвийн үерийн хамгаалалтын суваг болон авто замын борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өглөө. 

Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022-2023 онд үерийн хамгаалалтын далд суваг 805 м, авто замын борооны ус зайлуулах ф300 мм-н шугам 854 м бүхий ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж, ашиглалт үйлчилгээг Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан хүлээж авлаа.

Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдсэнээр тухайн орчмын байгалийн болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл