Чойр-Сайншанд чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна

Чойр-Сайншанд чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна

Олон улс, улсын чанартай А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 170 дахь км-т байрлах нарийн гүүр хүчтэй цасан шуурганы улмаас хаагдаад байна.
 
Иймд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
 
Автогрейдер-1, Автоковш-1, Өөрөө буулгагч-1 ИТА-2, Замчин-8 бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэх ажил хийгдэж байна гэж "Дорноговь АЗЗА" ТӨХК-иас мэдээллээ.