Хяргас, Малчин суманд 29 см цасан бүрхүүл тогтжээ

Хяргас, Малчин суманд 29 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нийт нутгаар 0.0-29.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Малчинд 29 см, Төв аймгийн Эрдэнэсантад 25 см, Өндөрширээтэд 23 см, бусад хэсгээр 0-20 см цасан бүрхүүл тогтсон байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.